МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VI ИХ НААДАМ

“МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VI ИХ НААДАМ”

2024 оны 04 дүгээр сарын 15-26-ны өдрүүдэд болох Монголын оюутны спортын VI их наадамд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас оролцох баг тамирчид, дасгалжуулагч нарт тэмцээний өмсгөл гардуулах ёслолын үйл ажиллагаа тус сургуулийн спорт зааланд боллоо.

Ёслолын ажиллагаанд АШУҮИС-ийн Ректор Б.Дамдиндорж, Айвико ХХК-ийн Борлуулалт, маркетинг хариуцсан захирал, Эм зүйн ухааны докторант Мөнгөнзагас, Оюутны хөгжил, удирдлагын газрын дарга Д.Оюунбилэг болон албаны бусад хүмүүс оролцож баг тамирчдад амжилт хүслээ.

Их наадамд оролцох оюутан тамирчид, дасгалжуулагчдыг ивээн тэтгэж, дэмжлэг үзүүлсэн Айвико ХХК-ийн /IVCO Тарилгын Эмийн Үйлдвэр/ хамт олонд сургуулийн захиргаанаас талархал гардуулав.

Тус их наадмын спортын 10 төрөлд 100 гаруй оюутан тамирчид оролцож байна.

Баг тамирчдадаа амжилт хүсье

Share:

Share on facebook
Facebook

Related Posts

“МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VI ИХ НААДАМ”-аас Волейболын төрөлд аварга боллоо

Монголын оюутны спортын V их наадмын мөнгөн медальт  Боловсрол судлалын доктор, спортын мастер Х.Цэрэнвандан багштай, спортын мастер Н.Урангоо (Эм зүйн 5 дугаар дамжааны оюутан) ахлагчтай

Read More »
“MED SUMMIT” зохион байгуулагдах гэж байна

Анагаахын салбарын бүх нарийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээллийг ойроос нэг дор авмаар байна уу? ✅Тэгвэл тун удахгүй эрүүл мэндийн мэргэжилтний хамгийн том нэгдсэн уулзалт “MED SUMMIT”

Read More »
“Алхангаа ярилцъя” явган аялал амжилттай зохион байгуулагдлаа

АШУҮИС-ийн “ОЮУТНЫ ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР”-ийн “Эрүүл авъяаслаг оюутан” дэд хөтөлбөрийн хүрээнд 🚶🚶🚶 “Алхангаа ярилцъя” явган аялал амжилттай зохион байгуулагдлаа. Хамтран зохион байгуулсан Сэтгэц Судлаач Оюутны Нийгэмлэг

Read More »
Social media & sharing icons powered by UltimatelySocial