“Судлаач Оюутан-2024”  олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Оюутны хөгжил, удирдлагын газар үүсэж хөгжсөний 30 жилийн ойд зориулан зохион байгуулсан   “Судлаач Оюутан-2024”  олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.

“Судлаач оюутан-2024” олон улсын оюутны эрдэм шинжилгээний хуралд Австрали, Солонгос, Малайз, Индонез, Тайван, Энэтхэг,  Хятад, Орос, Тайланд зэрэг 9 орны 12 оюутан зочин илтгэгчээр оролцлоо. Үндэсний хэмжээнд 7 их, дээд сургуулийн эрдэмтэн багш нарын удирдсан 1672 судлаач оюутны 323 бүтээлийг Эмнэлзүйн анагаах ухаан,  Био-Анагаах ухаан, Уламжлалт анагаах ухаан, Нийгмийн эрүүл мэнд, Нүүр ам судлал, Эм зүй, Сувилахуй зэрэг 7 салбар хуралдаанд ирүүллээ.

“Судлаач оюутан-2024” олон улсын оюутны эрдэм шинжилгээний 7 салбар хуралдаан тус бүрээс шалгарсан 3 илтгэлийг нэгдсэн хурлаар хэлэлцүүлэн шилдэг бүтээл, шилдэг судлаач оюутныг шалгарууллаа.

Аман илтгэлийн төрөлд

1-р байр Т.Хүсэлт-Од, Г.Энхтүшиг, С.Энхтуяа, Ү.Сувд-Эрдэнэ, Т.Өлзийхүү, Б.Өлзийсайхан, Б.Амарбаясгалант, Ц.Билэгтсайхан, Б.Ариунзаяа, А.Оюунбаатар, Т.Хонгорзул, С.Цогтсайхан, Л.Энхсайхан, Ч.Гансүх “OX40L-FC Гагнаас уургийн плазмидыг угсарсан дүн”

2-р байр С.Хатанзаяа, Б.Мишээл, Л.Энэрэл, Ц.Зултуяа, Б.Дагиймаа, Д.Намуун, П.Оюун-Энх, Б.Батбаяр “Сонсголын бэрхшээлтэй иргэдэд нүүр амны тусламж үйлчилгээ авах үеийн харилцааны хэлбэр, гарч буй асуудлын судалгаа”

3-р байр Р.Цэнд-Аюуш, У. Баярцэцэг, С. Агерке, Г.Хишигжаргал, Т.Мөнхтуул, Б.Эрдэнээ

Л. Өнөржаргал ,Ч. Баттогтох, Я. Мөнхдэлгэр “Candida albicans-ийн халдварыг хиймэл шүдний хэрэглээтэй холбон судалсан дүн”

Тусгай байр Ц.Анударь, Э.Дэлгэрмаа, Э. Нандинчимэг, Б. Бат-Ухаан, Ч. Пүрэвжаргал, Г. Одмаа, Б.Цэрэнтогтох “Шимжүүлэх ороолттой төөнүүр эмчилгээний өвдөгний үений остеоартритад нөлөөлөх үр дүнг судлах нь”

Ханын илтгэлийн төрөлд

1-р байр С.Халиун, Э.Номин-эрдэнэ, Б.Алтанхишиг, Н.Марал, Ф.Екатерина, З, Мандуул, Б.Эгшиглэн,Г. Доржбалам, Ө.Жаргалтуяа, Э.Ренчиндорж, О.Чимэдсүрэн “Улаанбаатар хотын залуу иргэдийн дундах утаат тамхины хэрэглээ”

2-р байр Ө.Мөнх-эрдэнэ, Ж.Мөнхцэцэг, Д.Хаш-эрдэнэ, С.Тулгаа “Тархины харвалттай өвчтөнүүдэд мэдрэлийн эдийн гэмтлийн биомаркер 3100 B уургийг судалсан дүн”

3-р байр Я.Баярмаа, А.Булгамаа, Б.Энхтуул, Б.Хувьтавилан, Б.Мөнхзул, Б.Норовням, Д.Отгонсүрэн, Х.Даариймаа, Э.Буянжаргал “Брайву-3 тангаас тосон түрхлэн гарган авах судалгаа”

Шилдэг судлаач оюутан

АШУҮИС-ийн БАС-ын 501-р хэсгийн оюутан Т.Хүсэлт-Од шалгарлаа.

Оюутан залуусын дунд 3 дахь жилдээ зохион байгуулж буй олон улсын эрдэм шинжилгээний хурал жилээс жилд өргөжин, гадаад, дотоодын их дээд сургуулиудын оюутан залуусын эрдмийн өрсөлдөөн нэмэгдэж, бүтээлийн чанар, илтгэх ур чадвар сайжирч байна.

“Судлаач оюутан-2024” олон улсын оюутны эрдэм шинжилгээний хуралд бүтээлээ ирүүлсэн эрдэмтэн багш, судлаач оюутнууддаа болон хамтран ажилласан байгууллагуудад гүн талархал илэрхийлье.

Эрдэмтэн багш, судлаач оюутан залуусынхаа эрдмийн их үйлсэд өндөр амжилт хүсье.

Ерөнхий зохион байгуулагч:

АШУҮИС-ийн Оюутны Хөгжил, Удирдлагын Газар

Хамтран зохион байгуулагч:

  • АШУҮИС-ийн Гадаад харилцааны газар
  • АШУҮИС-ийн Цахим хөгжил, маркетингийн газар
  • АШУҮИС-ийн Бүрэлдэхүүн, салбар сургуулиуд
  • АШУҮИС-ийн Оюутны Эрдэм Шинжилгээний Нийгэмлэг
  • АШУҮИС-ийн AMSA Mongolia
  • Эрүүл мэндийн хөгжлийн зуун ТББ
  • ЮНИТЕЛ ХХК
  • МОБИКОМ ХХК
  • ITZONE ХХК

Share:

Share on facebook
Facebook

Related Posts

“МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VI ИХ НААДАМ”-аас Волейболын төрөлд аварга боллоо

Монголын оюутны спортын V их наадмын мөнгөн медальт  Боловсрол судлалын доктор, спортын мастер Х.Цэрэнвандан багштай, спортын мастер Н.Урангоо (Эм зүйн 5 дугаар дамжааны оюутан) ахлагчтай

Read More »
“MED SUMMIT” зохион байгуулагдах гэж байна

Анагаахын салбарын бүх нарийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээллийг ойроос нэг дор авмаар байна уу? ✅Тэгвэл тун удахгүй эрүүл мэндийн мэргэжилтний хамгийн том нэгдсэн уулзалт “MED SUMMIT”

Read More »
“Алхангаа ярилцъя” явган аялал амжилттай зохион байгуулагдлаа

АШУҮИС-ийн “ОЮУТНЫ ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР”-ийн “Эрүүл авъяаслаг оюутан” дэд хөтөлбөрийн хүрээнд 🚶🚶🚶 “Алхангаа ярилцъя” явган аялал амжилттай зохион байгуулагдлаа. Хамтран зохион байгуулсан Сэтгэц Судлаач Оюутны Нийгэмлэг

Read More »
Social media & sharing icons powered by UltimatelySocial