MNUMS HOBBY GROUP-ийн хүрээнд “Лаа урлал” сонирхогчдын уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

MNUMS HOBBY GROUP-ийн хүрээнд “Лаа урлал” сонирхогчдын уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус уулзалтаар:

НАСС-ын Гажиг заслын тэнхимийн багш, АУ-ы доктор Т.Мөнхдулам лаа урлалын анхан шатны ойлголт, өөрийн туршлагыг хуваалцаж оюутан залуустайгаа лаа урлаж, хамтдаа цагийг дурсамжтай өнгөрүүллээ.

Өөрсдийн бүтээлийг урлан, хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлсэн нийт оюутан залуустаа талархал илэрхийлье.

Та бүхэн “Сонирхлоороо нэгдье” уулзалтад бүртгүүлж, чөлөөт цагаа хөгжилтэй, зугаатай өнгөрүүлж, сонирхол нэгтэй олон найзтай болоорой.

Тун удахгүй:

·        4.19-ний өдөр Эрүүл хооллолт сонирхогчид /12:00-16:00 Оюутны хөгжлийн төв/

·        4.19-ний өдөр Кино сонирхогчид /18:30-21:00 Био-АС-ийн 111 тоот лекцийн танхим/

·        4.19-ний өдөр Чөлөөт бүжиг сонирхогчид /18:30-20:00 Оюутны хөгжлийн төв/

·        4.20-ны өдөр Гар урлал сонирхогчид /12:00-15:00 АШУҮИС-ийн зүүн кампус, МАУОУС-ийн 5 давхар/

·        4.20-ны өдөр Биллиард сонирхогчид /15:00 Shine биллиард/ тус тус уулзалт хийх гэж байна.

 Та бүртгүүл, бид таныг хоббигоор тань холбоё

Бусад группын бүртгүүлэх холбоос: https://forms.gle/685yF4CJeixX773Y6

 

Зохион байгуулагч:

·  Оюутны хөгжил, удирдлагын газар

 

·  Dental research club

Share:

Share on facebook
Facebook

Related Posts

“МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VI ИХ НААДАМ”-аас Волейболын төрөлд аварга боллоо

Монголын оюутны спортын V их наадмын мөнгөн медальт  Боловсрол судлалын доктор, спортын мастер Х.Цэрэнвандан багштай, спортын мастер Н.Урангоо (Эм зүйн 5 дугаар дамжааны оюутан) ахлагчтай

Read More »
“MED SUMMIT” зохион байгуулагдах гэж байна

Анагаахын салбарын бүх нарийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээллийг ойроос нэг дор авмаар байна уу? ✅Тэгвэл тун удахгүй эрүүл мэндийн мэргэжилтний хамгийн том нэгдсэн уулзалт “MED SUMMIT”

Read More »
“Алхангаа ярилцъя” явган аялал амжилттай зохион байгуулагдлаа

АШУҮИС-ийн “ОЮУТНЫ ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР”-ийн “Эрүүл авъяаслаг оюутан” дэд хөтөлбөрийн хүрээнд 🚶🚶🚶 “Алхангаа ярилцъя” явган аялал амжилттай зохион байгуулагдлаа. Хамтран зохион байгуулсан Сэтгэц Судлаач Оюутны Нийгэмлэг

Read More »
Social media & sharing icons powered by UltimatelySocial