АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ХОЛБОО

АШУҮИС-ийн Оюутны холбоо нь оюутны эрх ашгийг хамгаалж, хүсэл сонирхол, байр суурийг төлөөлөн илэрхийлэх гэсэн эрхэм зорилготой 11 000 гаруй оюутнуудын дуу хоолой, төлөөлөл бүхий оюутны өөрөө удирдах дээд байгууллага юм.

Зорилго

❖ АШУҮИС-ийн нэр хүндийг улам өндөрт өргөх
❖ Оюутны суралцах болон өөрийгөө хөгжүүлэх орчныг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах
❖ Оюутанд чиглэсэн үйлчилгээ, хөнгөлөлтийн тогтолцоог дэмжих, бий болгох
❖ Оюутны эв нэгдлийг хамгаалан хөгжүүлэх, нийгэм, улс төрийн идэвхийг нэмэгдүүлэх

ОЮУТНЫ ХОЛБООНЫ БҮТЭЦ

АШУҮИС-ийн Оюутны холбооны

  • Тэргүүнээр АУС-ийн 3-р дамжааны оюутан С.Мөнхсүлд,
  • Дэд тэргүүнээр АУС-ийн 4-р дамжааны оюутан Г.Мишээл,
  • Ерөнхий нарийн бичгийн даргаар НАСС-ийн 3-р дамжааны оюутан Б.Оюун-Эрдэнэ,
  • Нарийн бичгийн даргаар АУС-ийн 2-р дамжааны оюутан Т.Ижилмөрөн

нар ажиллаж байгаа бөгөөд бүх гишүүдийн чуулганаар удирдах зөвлөлийн гишүүд сонгогддог ба удирдах зөвлөл нь доорх бүтэц бүрэлдэхүүнтэй.

Оюутны холбооны гишүүд нь гүйцэтгэх хороонд харьяалагддаг бөгөөд 5 албаны 35  гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

  1. Гадаад харилцааны алба
  2. Хэвлэл мэдээллийн алба
  3. Сургалт судалгаа, санал хүсэлтийн алба
  4. Урлаг спортын алба
  5. Дотоод үйл ажиллагааны алба
Edit Content

Зорилго

Оюутнуудын бие даан хөгжих чадвар нөөц боломжийг нээн хөгжүүлж, мэргэжлийн чиг хандлагыг өсгөн нэмэгдүүлэн, оюутнуудын өмнө тулгамдсан аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэдний дуу хоолой болж, оюутныг хэрэгтэй мэдээллээр цаг алдалгүй хангаж, оюутны эрх ашиг хүсэл сонирхол байр суурийг төлөөлөн илэрхийлнэ.

Үйл ажиллагаа

Edit Content

Зорилго

Оюутны холбооны нийт гишүүдийн дунд хамт олонч, нөхөрсөг харилцааг бий болгох, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, гишүүдийн мэдлэг чадвар, нөөц боломжийг нээн хөгжүүлэхэд оршино.

Үйл ажиллагаа

Edit Content

Зорилго

АШУҮИС-ийн нийт оюутнуудад зориулан урлаг спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулах, АШУҮИС-ийн нийт оюутнуудын бие бялдрыг хөгжүүлэх, авьяас чадварыг нээн илрүүлэх, ёс суртахуун гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлнэ.

Үйл ажиллагаа

Edit Content

Зорилго

Оюутнуудын тулгамдаж буй асуудлуудыг санал хүсэлт хэлбэрээр  авч шийдвэрлүүлэх мөн цаашлаад сургуулийн орчин нөхцөлийг судалгаагаар дүгнэн дүгнэлтийг сургуулийн удирдлагуудад мэдээлэх, сургалтын хэлбэрээр оюутнуудад хэрэгцээт мэдээллийг хүргэхэд оршино.

Үйл ажиллагаа

Social media & sharing icons powered by UltimatelySocial