ЭРДЭМ МЭДЛЭГТЭЙ – ЧАДВАРЛАГ 

ЭНЭРЭХ СЭТГЭЛТЭЙ – ХҮНЛЭГ

ЭРЧ ХҮЧТЭЙ – БҮТЭЭЛЧ 

ЭМЧ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭНЭ

Сувилагч мэргэжлийн тэтгэлэг

Монгол улсын Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу сувилагч тэтгэлгийг олгоно.

Тавигдах шаардлага

Суралцагчийн өмнөх улирлын голч дүн 2.8 – 2.99 бол 70 хувь (21 кредит), 3.0 –аас дээш бол 100 хувь (30 кредит) олгоно. Хэрэв та сургалтын төлбөрөө урьдчилан төлсөн бол дараа жилийн төлбөрт шилжүүлэх, эсвэл буцаан авах хүсэлтийг төлбөр хариуцсан нягтланд (АШУҮИС-ийн 227 тоот) илгээн, журмын дагуу шийдүүлэх боломжтой.

Сургалтын төлбөр төлсөнг шалгах:

oyutan.unicus.mn сайтаар сургалтын төлбөр төлөлтөө шалгах боломжтой. http://grant.elf.gov.mn/ сайтын лавлагаа хэсгээс өөрийн авсан санхүүгийн дэмжлэгийг шалгах боломжтой. •Хоёр дахь удаагаа бакалаврын хөтөлбөрт хамрагдаж байгаа суралцагчдад хамаарахгүй. 1-р дамжааны оюутнууд ЭЕШ-ын оноо 501-с дээш байх шаардлагатай.

Бүрдүүлэх материал

1. Өргөдөл (АШУҮИС-ийн ОХУГ-т тэтгэлэгт хамрагдахыг хүссэн)

2. Иргэний үнэмлэхийн лавлагаа (Emongolia-с)

3. Төрсний бүртгэлийн лавлагаа (Emongolia-с)

4. ЭЕШ-ын батламж (Emongolia-с авч болно)

5. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар (Emongolia-с авч болно)

6. Нүхтэй хавтас

Social media & sharing icons powered by UltimatelySocial