Оюутны байр

 

АШУҮИС нь нийт 3-н оюутны байртай.


1-р дотуур байр нь 360 оюутны багтаамжтай. Нийт 102 өрөөтэй. Үүнээс эмэгтэй  85, эрэгтэй 17 өрөөтэй.
Оюутны 1-р байр Баянзүрх дүүргийн 6-р хороонд байрладаг.
2-р дотуур байр нь 360 оюутны багтаамжтай. Нийт 95 өрөөтэй. Үүнээс эмэгтэй 78, эрэгтэй 17 өрөөтэй.
Оюутны 1-р байр Баянзүрх дүүргийн 6-р хороонд байрладаг.
3-р дотуур байр 864 оюутны багтаамжтай. Нийт 108 өрөөтэй. Үүнээс эмэгтэй 88, эрэгтэй 22 өрөөтэй.
Оюутны 3-р байр Баянзүрх дүүрэг 12-р хороонд байрладаг.


Дотуур байранд ороход дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.


Эрүүл мэндийн шинжилгээний хуудас
·       18 нас хүрээгүй бол харъяа сум дүүргийн эмнэлэгт эрт илрүүлэгт хамрагдан шинжилгээний хариуг авчирах
·       18нас хүрсэн сүүлийн 1 жилийн дотор эрт илрүүлэгт хамрагдсан бол давтан шинжилгээ өгөх шаардлагагүй
·       Шинжилгээнд огт хамрагдаагүй бол АШУҮИС-н төв эмнэлэгт хамрагдаж шинжилгээний хариуг хэвлэн өгөх
Дотуур байр гэрээ
·    Байрны хуваарилалт ирсний дараа 24 цагийн дотор байрны төлбөрөө төлж баталгаажуулан эрүүл мэндийн шинжилгээний хариуг хэвлэн оюутны вэбээс байрны гэрээ, байрны үнэмлэхийг хэвлэн бичиг баримт бүрэн болсон үедээ дотуур байрандаа орно.
·       Байрны төлбөрийг бүтэн төлж баталгаажуулна.
·       1,2-р дотуур байрны жилийн төлбөр 600.000 ₮
·       3-р дотуур байрны жилийн төлбөр 800.000 ₮

 

 

Оюутны дотуур байранд бүртгүүлэх заавар: 

 

Social media & sharing icons powered by UltimatelySocial