ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

2013 онд Сувилахуйн сургууль хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
2016 оны 12 сарын 07-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөр батлагдсан.

Энэхүү төслийн хүрээнд 2018 онд АШУҮИС-ийн төв байранд Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулагдан

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг газартай хамтран үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Оюутны албаны харьяа “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д хичээлийн бус цагаараа хөдөлмөр эрхлэх хүсэл, сонирхолтой суралцагч та бүхэн бүртгүүлж, мэдээлэл зөвлөгөө авах боломжтой.

АШУҮИС-ийн оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, улмаар хөдөлмөрийн зах зээл дэх нэр хүнд өсгөх.

Оюутны карьер төлөвлөлт хийхэд дэм туслалцаа үзүүлэх
Оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлдэх

  • Өдөрт 4 цагаас илүүгүй, 7 хоногт 20 цагаас илүүгүй
  • Хичээлийн завсарлага буюу зуны амралтын хугацаанд энэхүү хязгаарлалт хамаарахгүй.
  • Ажлын 1 цагийн хөлс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүү байх

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Цагийн болон түр ажил гэж юу вэ?

“Цагаар ажиллах” гэдэг нь ажил олгогч байгууллага, иргэнд тодорхой ажил, үүргийг биечлэн гүйцэтгэж, ажлын гүйцэтгэл, ажилласан цагт тохирсон цалин хөлсийг тухай бүр тооцож олгуулахыг хэлнэ.

Social media & sharing icons powered by UltimatelySocial