Оюутны нийтийн тээврийн цахим төлбөрийн картаа “E-Mongolia” платформоор захиалдаг боллоо.

E-Mongolia гар утасны аппликэйшн болон www.e-mongolia.mn порталаар нэвтэрч доорх дарааллын дагуу “Оюутны автобусны карт захиалах” үйлчилгээг сонгон картаа захиалах юм.

Шинээр захиалах

Зөвхөн шинээр элсэн суралцагчид анх удаа “U money” картыг авах гэж байгаа тохиолдолд шинэ захиалгад хамрагдах ба дээрх зааврын дагуу картаа захиалан авах боломжтой.

Мэдээлэл бүртгэлгүй тохиолдолд яах вэ?

Оюутны мэдээлэл бүртгэгдээгүй, суралцаж буй лавлагаа гарахгүй эсвэл алдаатай тохиолдолд Оюутны хөгжил, удирдлагын газарт /№236 тоот/ хандан мэдээллээ шалгуулна.

Хаясан, гээсэн, гэмтээсэн бол яах вэ?

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн /Дүнжингарав, Драгон, Оргил 6 буудал, 3.4-р хороолол Имарт, Баянхошуу дэд төв/ салбаруудад хандан сэргээлгэн аваарай.

Картын эрхээ 44 хэрхэн болгох вэ?

“U money” карттай оюутнууд карт борлуулах, цэнэглэх гэрээт цэгүүд болон их, дээд сургуулиудад ажиллах явуулын цэгүүд дээр очиж зорчилтын тоогоо 44 болгож идэвхжүүлнэ.

Шинээр захиалсан картаа хаанаас авах вэ?

АШУҮИС-ийн төв байрны “Оюутны хөгжлийн төв”-д байрлах Оюутны холбоонд хандаж картаа авна.
Social media & sharing icons powered by UltimatelySocial