Оюутны хөгжлийн зээл гэж юу вэ?

Оюутан, залуусын сурах бололцоог нэмэгдүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оюутны хөгжлийн зээлийг олгодог бөгөөд улирал бүр дунджаар 250 оюутан хамрагддаг.
  • Зээлийн хүсэлтийг улирал бүр хүлээн авах ба тухайн улиралд судлах хичээлийн кр-ийн дагуу тооцож төлбөрийг олгодог.
  • 2022 онд БШУЯ-д эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн судалгааг гарган, санал хүргүүлснээр 2023 оны 03 сарын 29-ний өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 115 дугаар тогтоолд Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл нь шинэчлэгдэн батлагдахад АШУҮИС-ийн 6 хөтөлбөр орсноор тус хөтөлбөрүүдэд суралцаж буй суралцагсад Оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжтой болж, оюутнуудад үзүүлэх санхүүгийн дэмжлэг илүү хүртээмжтэй болсон.

Давуу тал

Оюутны хөгжлийн зээл нь хүүгүй, барьцаагүй, диплом барьцаалдаггүй бөгөөд төгссөний дараа 1-6 жилийн хугацаанд эргэн төлөлтийн графикийн дагуу сар бүр хуваан төлдөг.

Хууль эрх зүй

Оюутны хөгжлийн зээл нь Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 346-р тогтоол /ТӨРӨӨС ОЛГОХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ, ТЭТГЭЛГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ/-оор зохицуулагдана.

Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 346-р тогтоол /ТӨРӨӨС ОЛГОХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ, ТЭТГЭЛГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ/

"Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын дагуу “Эрэлттэй болон тэргүүлэх мэргэжил”-д Био-Анагаах судлаач, Нийгмийн эрүүл мэнд судлаач гэсэн 2 хөтөлбөр ордог байсан тул тус 2 хөтөлбөрөөр суралцдаг оюутнууд Оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжтой байв. 2023 оны 03 сарын 29-ний өдрийн МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 115 дугаар тогтоолоор Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл нь шинэчлэгдэн батлагдаж тус тогтоолын дагуу АШУҮИС-ийн 10 хөтөлбөрт суралцаж буй оюутнууд Оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжтой болсон.
  • Био-Анагаах судлаач
  • Нийгмийн эрүүл мэнд судлаач
  • Эрүүл мэндийн нийгмийн ажилтан
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын мэргэжилтэн
  • Эмнэлгийн тоног төхөөрөмж, угсралтын инженер
  • Эх барихуй
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдлийн маягт
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн эх хувь
  • Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ /зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх/
Social media & sharing icons powered by UltimatelySocial